Шууд Chart

Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-03-26 18:00:00

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын 2-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Хугацааны эхэн болон сүүлчээр хүчтэй салхи шуургатай хүйтэн байна -

Баруун аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 26-нд нутгийн хойд хэсгээр, 27,29,31-нд зарим газраар, 28,30-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас цас орно. Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд зарим газраар 16-18м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм хүрч дулаарна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд ихэнх нутгаар хүйтэрнэ. 


Төвийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим нутгаар, 29,31-нд нутгийн баруун хойд хэсгээр, 30,1-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27,31-1нд зарим газраар түр зуур 16-18м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 26,30-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 26,31-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 15-20 хэм хүрч дулаарна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Ерөө голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байх ч 1-нд бүх нутгаар эрс хүйтрэх төлөвтэй.



Зүүн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 27-нд зарим газраар, 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, 1-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 27,1-нд зарим газраар 16-18м/с, зарим үед түр зуур 20-24м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 26, 30-31-нд зарим газраар 12-14 м/с хүрч зөөлөн шороогоор шуурна. 27-28-нд бага зэрэг сэрүүснэ. 26,29-31-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм хүрч дулаарна. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.


Говийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 30-нд зарим газраар, 1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26,30-31нд Арц Богдын өвөр хоолойгоор, 27, 1-нд зарим газраар түр зуур 16-18м/с, 1-нд зарим үед 20-24м/с хүрч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүн байх ч бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм хүрч дулаарна. Зөвхөн дөрөвдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар хүйтэрнэ. 


Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй