
Хандгай хар халтар, халиун, бор халтар зүстэй, хөлийн хэсэг нь бор саарал байдаг. Хүзүүндээ хос молцогтой. Эр хандгай омлуур дороо уртавтар зогдор, сэрвээн дээгүүрээ урт үстэй. Биеийг нь нарийн сайн дүрсэлбэл сэрвээ талаараа төвгөр, нуруу хотгор, зоо нуруу нь төвгөр, чихний хойгуур аман хүзүүгээрээ хотгор байна. Хэдийгээр болхи том биетэй боловч үргэж хулжин зугтахдаа маш сайн. Цагт 55 км хүртэл хатирдаг. Нэгэнт зугтан хөдөлбөл ойр зуур тогтохгүй бүр алслан оддог.
Монгол орны хамгийн том амьтан болох хандгайн биеийн урт нь 2-3 метр, сэрвээний өндөр 2.4 метр хүрдэг бөгөөд амьдын жин 300-500 кг хүрдэг ажээ. Тэр дундаа манж данхгар толгой, сүрлэг том эврээрээ гойд ялгардаг. Манжийн эвэр гуравдугаар сараас ургаж долдугаар сарын сvvлчээр ясжиж гvйцэх бөгөөд арваннэг, арванхоёрдугаар сард унадаг байна. Ясан эврийн жин нь 10-26 кг хүрдэг аж.
Хандгай Монгол орны хамгийн том амьтан | ||
Үзсэн: 9407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.