Шууд Chart

“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн 2021 оны гүйцэтгэлийг хэлэлцлээ

2022-01-25 08:33:09

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн удирдах хорооны зургаадугаар хурлаар 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулан төслийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, асуулт, хариулт өрнүүллээ.

Тодруулбал, эко аялал жуулчлалын төлөвлөлт, Хөвсгөл дэд төслийн хүрээнд тавих авто замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, Хатгал, Ханх, Дадал суманд баригдах хатуу хог хаягдлын ландфилл байгууламж болон бохир ус цэвэрлэх байгууламжийн танилцуулга, Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ажлын явц зэргийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн удирдах хорооны дарга Э.Баттулга болон албаны бусад хүмүүст танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын чиглэлээр, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг дээрх аймгуудад хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний загварыг бий болгох, төсөл хэрэгжиж буй орон нутгийн байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Хуралд төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн дэх Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам болон Азийн хөгжлийн банк, иргэний нийгмийн төлөөлөл оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн 2021 оны гүйцэтгэлийг хэлэлцлээ  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй