Шууд Chart

"Эрсдэлгүй Дархан-IV" аян өрнөж байна

2023-05-18 10:58:12

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар хамтран "Эрсдэлгүй Дархан-IV" аяны хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэгийн тогооч нарт хоол үйлдвэрлэлийн технологи, хоол хүнсний эрүүл ахуйн талаар мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг тавдугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад Эрүүл мэндийн газрын Хүн амын хоол тэжээл хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадолгор “Хоол хүнсний шим тэжээлийн бодис, зөвлөмж хэмжээ, хоол үйлдвэрлэлийн технологи”, Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын байцаагч Р.Энхсаруул “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, баталгаажилт”, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга Г.Тунгалаг “Хууль эрхзүйн мэдлэг, үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх ерөнхий ойлголт” гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ.

"Эрсдэлгүй Дархан-IV" аяныг Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуйн газраас хэрэгжүүлэх бөгөөд Хөдөө аж ахуйн газар "Эрсдэлгүй Дархан"аяны шилжин явах тугийг гардан авлаа.

"Эрсдэлгүй Дархан-IV" аяны хүрээнд хүнсний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцах, Улаанбаатар хотын Асгат орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай бүтээгдэхүүн танилцах сургалт, туршлага судлах, худалдааны байгууллагын худалдагч нарт ажил мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ИТХ 


"Эрсдэлгүй Дархан-IV" аян өрнөж байна  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй