Шууд Chart

А.Энхтүвшин Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

2024-10-07 09:45:27

Унгарын Зомбатли хотноо энэ сарын 4-6-ны өдрүүдэд Спортын гимнастикийн Дэлхийн цомын тэмцээн боллоо.
Шигшээ багийн дасгалжуулагч Д.Оюунтуяагийн удирдлага дор өрсөлдсөн баг тамирчдаас Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ А.Энхтүвшин харайлтын төрөлд 14.083 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.
Энэ төрөлд алтан медалийг Казакстаны Ассан Салимов 14.300 оноогоор, мөнгөн медалийг Болгарын тамирчин Даниел Трифонов 14.150 оноогоор тус тус хүртлээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 

А.Энхтүвшин Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй