
Дуу дуулах нь хүний эрүүл мэндэд ашигтай төдийгүй стресс тайлж, уушги, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Мөн даралт бууруулж, дархлаа сайжруулдаг ажээ. Өөр олон талын ач холбогдолтой болох нь тогтоогдсон байна. Тухайлбал,
-Дуулах нь хоолой болон хамарт нян үржихээс сэргийлж, ханиад хүрэхээс сэргийлнэ.
-Дуулах нь тархины үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ ой тогтоолтод сайнаар нөлөөлж, анхаарал төвлөрөхөд тусладаг.
-Хоолойны чавхдасыг сайжруулж, хоолойг залуужуулна.
-Гүнзгий амьсгаа авах тоолонд уушгинд хүчилтөрөгч их хэмжээгээр орж, үйл ажиллагаанд нь эерэгээр нөлөөлнө.
-Зөв амьсгалах буюу өрцнөөсөө амьсгалснаар багтраа болон уушгины зарим өвчнөөс хамгаална.
-Эндорфин хэмээх фермент нэмэгдэж, эрч хүчтэй өөдрөг болдог. Энэ нь шоколад идсэнтэй адил нөлөө үзүүлдэг боловч хүний биед нэгэн төрлийн дасгал болдог байна.
-Сөрөг бодол арилж, тайвширна.
-Зарим тохиолдолд зүрхний цохилтын давтамжийг ихэсгэнэ.
-Дуулахад мөр тэнийж, нуруу тэгширдэг.
-Гэдэсний булчин чангарч, гоо сайханд эерэгээр нөлөөлнө.
-Цусны эргэлтийг сайжруулж, эсэд тэжээл өгнө.
Дуу дуулахын ач тус их | ||
Үзсэн: 5032 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.