
Монголын соёлын үнэт өв болох Есөн эрдэнийн Ганжуур судрыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн баримтат өв”-д бүртгэсэн байна. Ингэснээр энэхүү судар нь “Дэлхийн баримтат өв”-д Монгол Улсаас бүртгэгдсэн гурав дахь бүтээл боллоо. Үүний өмнө Лу гүний “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур” судрууд тус жагсаалтад бүртгэгдээд байсан билээ.
Тодруулга: Есөн эрдэнийн Ганжуурын хосгүй үнэт өв нь бурхан Шагжамуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхтгэсэн асар том судрын чуулган юм.
Бурхан шашны оройн дээд ном болох Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр урлажээ.
"Есөн эрдэнийн ганжуур" дэлхийн өвд бүртгэгдлээ | ||
Үзсэн: 2159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.