
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш өдөр Ховд, Говь-алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, өдөртөө Завханы нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 26-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 27-нд Төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, 27-ны өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 10 дугаар сарын 25-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 12 хэм, 20 цагт 6 хэм дулаан байна.
2017 оны 10 дугаар сарын 25-ны 20 цагаас 10 дугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 18-20 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө хүйтэрч 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2017 оны 10 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 28-нд говь талын нутгаар, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна. 29-нөөс өдөртөө бага зэрэг дулаарна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 4099 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.