
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.
2019 оны 01-р сарын 01-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 17 цагт: 16 хэм, 20 цагт: 21 хэм хүйтэн байна.
2019 оны 01 дүгээр сарын 01-ний 20 цагаас 01 дүгээр сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шүрүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 31-36 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас, өдөртөө зарим газраар ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 32-37 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 14-17 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 24-29 хэм, өдөртөө Дундговийн хойд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
2019 оны 01 дүгээр сарын 3-наас 2019 оны 1 дүгээр сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 6-нд баруун аймгуудын зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 3, 6-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 30-35 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө ихэнх хутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн | ||
Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.