Шууд Chart

Скандинавын орнууд хүүхдэд хамгийн ээлтэй

2019-02-19 14:23:05

“Та хүүхдээ аль улсад төрүүлж, өсгөмөөр байна вэ”. 25 жилийн өмнө энэ асуултад бараг бүгдээрээ “АНУ-д” гэж хариулдаг байжээ. Харин 28 жилийн дараа байдал өөрчлөгдөж, Скандинавын орнууд тэргүүлэх болсон байна. Энэ нь хүмүүс эд баялгаас гадна тайван амгалан байдалд илүү ач холбогдол өгдөг болсны шинж гэж тайлбарлаж ч болох юм.

“The Economist”-ын охин компани “Economist Intelligence Unit” (EIU) энэ асуултад харилт өгөх зорилготой ээлжит судалгаагаа саяхан явуулжээ. Энэ судалгааг уг нь маш олон төрлөөр явуулаад нэгтгэх ажлыг эрдэмтэд өөрсдөө хийж болох байв. Тэгвэл маш олон тусдаа судалгаанууд явуулах хэрэгтэй болно. Жишээ нь, хүүхдийн халамж аль улсад хамгийн их байдаг, аль улсад боловсрол үнэгүй вэ гэх мэтээр. Харин энэ удаа дээрхээс гадна амьдралдаа сэтгэл хангалуун байдаг эсэх, хаана очихыг хүсдэг зэрэг иргэдийн яриаг бас нэгэн үзүүлэлт болгож авсанд судалгааны онцлог оршино. Мөн яг одоогийн биш, 2030 он хүртэл эдийн засаг болоод улс төрийн нөхцөл байдал нь хэрхэн өөрчлөгдөх магадлалтай, тэр нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг тандсан нь судалгааг бүр ч чанартай болгож өгсөн байна. Судалгаанд амьдралын түвшин гэх мэтчилэн 11 үзүүлэлтээр явуулжээ.

Дэлхийн эдийн засгийн хямрал ч үүнд нэг их нөлөөлсөнгүй. Эдийн засгийн өсөлт дэлхий даяар буурч байгаа ч ашгийн хэмжээ урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн байна. Улс төр, дайн байлдаан гарч байгаа ч амьдрал үргэлжилсээр, улс төрийн эрх чөлөөнд улам тэмүүлсээр. Амжилт олж ч байгаа юм. Хойд Африк, Орхи Дорнодын жишээнээс үүнийг харж болно.

Ингээд бүгдийг нэгтгэж үзэхэд, Швейцарь улс тэргүүлжээ. Австрали хоёрт орсон байна. Эхний 10 улсын тал нь Европынх, тэднээс ганцхан Голланд л Евро бүсэд багтдаггүй улс байгаа юм. Эдийн засгийн хямралд нэрвэгдээд буй Ирланд, Испани зэрэг улсууд цаг агаарын таатай байдалдаа дулдуйдаад ч гэх юм уу эхний 20 дотор байр эзэлж чаджээ. 1988 онд явагдсан анхны судалгааг өнгөлж байсан АНУ жил ирэх тусам байр уруудсаар энэ удаа 17 дугаарт оржээ.

Харин судалгаанд хамрагдсан 80 орны сүүлийг Нигери “мушгиж”, хүүхэд төрүүлэхэд хамгийн таагүй орноор тодорчээ. Гэхдээ түүний цаана судалгаанд хамрагдаагүй 130 гаруй улс бий.

Нийтэлсэн: Yндэсний телевиз

Скандинавын орнууд хүүхдэд хамгийн ээлтэй  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй