
Эрт цагаас эдүгээг хүртэл хүн төрөлхтний цорын ганц орхилгүйгээр, байгаа чигээр нь хэрэглэж ирсэн зүйл бол яахын аргаггүй лаа. Лаа буюу гал нь гэрэл гэгээ нэмж, хүний сэтгэлд баяр баясал нэмдэг. Лааг үнэр болон өнгөөр нь дэлхийн улс болгон өөр өөр зүйлд ашигласаар ирсэн.
Маханд дурлагчдад зориулан бүтээгдсэн тахиан махны шүүс, шөлний үнэрийг зэрэг гаргадаг үнэрт лаа худалдаанд гарчээ. Түргэн хоолны сүлжээний анхдагчдын нэг KFC-ийн Их Британи дахь салбараас уг лааг худалдаанд гаргаж буй гэнэ. Ердөө 230 ширхгийг үйлдвэрлэсэн лааг асаахад шарсан тахиан мах, тахианы шөлний үнэр анхилах аж. Gravy гэх үнэрт лаа KFC-ийн анхны содон бүтээгдэхүүн биш юм. Өмнө нь 2016 онд Шинэ Зеландын KFC-ийнхэн шарсан тахианы үнэртэй лаа гаргаж байсан бол 2017 онд Японы KFC-ээс шарсан тахианы үнэртэй, 11 төрлийн ургамал, халуун ногооны найрлага бүхий ваннын бөмбөлөг худалдаанд гаргаж байжээ.
Их Британийн KFC-ийнхнээс шөлний үнэртэй лааны хайлсан тосыг уухгүй байхыг анхааруулж буй гэнэ. Учир нь жинхэнэ шөлөөр бус харин шөлний үнэрийг гаргах тусгай химийн бодис бүхий жинхэнэ лаа гэдгийг хүмүүс анзааралгүйгээр эрүүл мэндээ эрсдэлд оруулах вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй юм.
Шөлний үнэртэй лаа худалдаанд гаргажээ | ||
Үзсэн: 641 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.