Шууд Chart

13 сая цахим валют хулгайлсан этгээдүүдийг " PUBG" тоглож байхад нь барьжээ

2019-02-20 09:58:34

Интернэт орчинд сүүлийн үед PUBG гэсэн үгс маш их сонсогдох болсон. Youtube, Facebook гэх мэт сошиал медиа сувгуудаар тасралтгүй яригдахын зэрэгцээ топ тоглогчид нь их сургуулийн тэтгэлгийн санал хүртэл аваад амжсан энэхүү  тоглоом нь бидний сайн мэдэх "Өлсгөлөн тоглоом" кинотой адил хамгийн сүүлд амьд үлдэхийн төлөө тэмцдэг "Battle Royale" жанрын тэргүүлэгчид юм.

PUBG буюу PlayerUnknown's Battlegrounds нь 2017 оны сүүл гэхэд 3 сая гаруй тоглогчтой болж маш удаан хугацаанд ноёлж ирсэн Дота 2-г давсан юм.

Истанбул дахь крипто мөнгөн тэмдэгтийн компаниас 13 сая турк лир (2.47 сая доллар)-тэй тэнцэх хэмжээний цахим мөнгө хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж буй 24 этгээдийг тусгай ажиллагаа явуулж Туркийн өнцөг булан бүрээс баривчилсан байна.

Истанбулын Кибер Гэмт Хэрэгтэй Тэмцэх Алба компанийн хоёр виртуал дансанд байсан Bitcoin, Etherium, Ripple зэрэг их хэмжээний цахим валют алдагдсан тухай мэдээллийг шалгаж үзэхэд 13 сая лиртэй тэнцэх хэмжээний валютыг эдгээр данснаас хакердсан болох нь тогтоогджээ.

Кибер Гэмт Хэрэгтэй Тэмцэх Алба мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад сэжигтнүүд PUBG онлайн тоглоомоор дамжуулан бие биетэйгээ харилцаж байгааг тогтоожээ. Улмаар цагдаагийн алба орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, сэжигтнүүдийг Истанбул, Анкара, Измир, Афисанкараррах, Бирс, Эдирне, Болу, Анталяа гэсэн найман мужаас баривчилсан байна. Мөн 54 мянган лирийг бэлнээр, 1.3 сая лиртэй тэнцэх цахим валютыг данснаас нь хураан авчээ.

Нийтэлсэн: Yндэсний телевиз

13 сая цахим валют хулгайлсан этгээдүүдийг " PUBG" тоглож байхад нь барьжээ  
Үзсэн: 3030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй