Шууд Chart

Эмээ өвөө дээрээ өссөн хүүхдүүд урт насалдаг

2019-02-20 10:04:22

Өөрийг нь хайрладаг, өөрөө ч чин сэтгэлээсээ хайрлаж хүндэлдэг хүмүүстэй өссөн хүүхдүүд илүү эрүүл чийрэг, урт насалдаг гэдгийг судалгааны дүн харуулжээ. Хүндлэл, хайр, итгэлцэл дүүрэн тайван орчин бүхий эмээ өвөөгийнхөө гэрт өссөн хүүхдүүд цэцэрлэгийн орчинд хүмүүжсэн хүүхдүүдээс илүү өөртөө итгэлтэй, тайван басхүү урт насалдаг гэдгийг олон жилийн турш үргэлжилсэн судалгаагаар баталснаа эрдэмтэд дэлгэлээ.

Кливлендийн нэгдсэн эмнэлгийн доктор Ронан Фактора 70-аас дээш насны 500 гаруй ахмадууд дээр хийсэн туршилтаар үүнийг баталжээ. Түүний судалгаанд оролцсон өндөр настнууд бүгд багадаа эцэг эхээсээ илүү эмээ өвөөтэйгээ цагийг хамт өнгөрөөж, тэдний хайр халамжид өсч хүмүүжсэн хүмүүс байсан гэнэ. Эмээ өвөө нарт ч гэсэн ач, зээ нартайгаа хамт байх нь эерэгээр нөлөөлдөг гэдгийг олон судалгаа баталсан нь бий. Бага насны хүүхдүүд тайван орчинд насанд хүрсэн хүнтэй хамт тоглох дуртай байдаг аж. Амралтын өдрүүдээр ч болов эмээ өвөө гэсэн өөрөөс нь насаар олон ах хүнтэй хамт тоглож байснаар хүүхдүүд цэцэрлэг сургууль болон гэртээ хуримтлуулсан стрессээсээ салж чаддаг байна.

Энэ бүхний нөгөө талд тэтгэвэртэй гарч хэнд ч хэрэггүй болсон мэт сэтгэгдэлтэй амьдарч буй ахмадууд ач зээ нараа өсгөж, тэдэнд өөрсдийн амьдралын түүхээ ярьж, алдаа оноогоо хуваалцах нь стрессээсээ салах хамгийн эерэг арга болдог байна. Ач зээгээ харж өгдөг, амралтын өдрийг хамтдаа өнгөрүүлдэг ахмад настнууд алцхеймер өвчнөөр өвдөх эрсдэл ч бага байдаг гэдгийг Австралид хийсэн нэгэн судалгаа харуулсан байдаг.Тиймээс судалгааг хийсэн эрдэмтэд ахмад настнуудыг ач зээ нартаа цаг гаргахыг, харин эцэг эхчүүдийг аав ээжийгээ нас өндөр болсон гэж гололгүйгээр цагийг нь зөв зохицуулан хамтад нь байлгахыг зөвлөжээ.

Нийтэлсэн: Yндэсний телевиз

Эмээ өвөө дээрээ өссөн хүүхдүүд урт насалдаг  
Үзсэн: 2559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй