Шууд Chart

"Ээждээ захидал бичээрэй" уралдаанд эрхэм та бүхнийг урьж байна

2019-02-20 14:05:43

МҮОНТ-ээс 11 дэх удаагаа зарлаж байгаа "Ээждээ захидал бичээрэй" уралдаанд эрхэм та бүхнийг урьж байна. Таны захидлыг 2019 оны 2-р саырн 1-нээс гуравдугаар сарын 3-ны өдрийн 18:00 цаг хүртэл МҮОНТ-ийн төв байранд хүлээн авна. Та захидлаа "Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн төв байр, ЭЭЖДЭЭ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ уралдаан" гэж хаяглан ирүүлээрэй.

Хайртай ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн нандин үгсээ илчлэх боломжийг энэхүү нэвтрүүлэг, уралдаан олгодог бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 26 мянга орчим оролцогч захидлаа ирүүлсэн байдаг. 

Жил бүр уралдаанд шалгарсан шилдэг 50-100 захидлыг эмхтгэн ном болгон хэвлэж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр ээждээ бэлэглэх боломжийг уншигчдад олгодог юм. Мөн шилдэг захидлыг шалгаруулах хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, шилдэг 10 захидлыг мэргэжлийн жүжигчдийн уран уншилтаар амилуулан, олны танил хамтлаг дуучдын ээждээ зориулсан уран бүтээлүүдээр чимж үзэгч олонд хүргэдэг.

Энэ жилийн уралдаанд өрсөлдөх иргэд бүтээлээ ирэх гуравдугаар сарын 3-ны дотор МҮОНРТ-ийн байранд бүртгүүлэх юм.  

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1.  Гараар бичсэн тохиолдолд бичгийн цаасны 3 нүүр, компьютер дээр бичсэн бол А4-ийн хэмжээтэй хоёр нүүр
  2.  Хаяг, утасны дугаараа зайлшгүй бичсэн байх
  3.  Уралдааны хугацаанд захиагаа илгээх
  4.  Захидалд зураг хавсаргахгүй байх
  5.  Бичсэн захидлыг буцаан явуулахгүй учир 1 хувиа өөртөө авч үлдэх
  •  Нэгдүгээр байр-1 сая төгрөг
    •    Хоёрдугаар байр-800,000 төгрөг
    •    Гуравдугаар байр-500,000 төгрөг
    •    Тусгай байр 7 хүнийг 100,000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

Нийтэлсэн: Yндэсний телевиз

"Ээждээ захидал бичээрэй" уралдаанд эрхэм та бүхнийг урьж байна  
Үзсэн: 7675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Н ганчимэг [127.0.0.xxx] 2019-04-10 22:40
ээждээ захидал бичээрэй энэ уралдаан дахиад хэзээ болох вэ оролцох гэсэн юм л даа
Зочин [127.0.0.xxx] 2019-03-08 10:08
Hariu ni garchihsanuu?
цацца [127.0.0.xxx] 2019-03-07 22:38
хариу хэзээ гарах вэ
zochin [127.0.0.xxx] 2019-03-02 19:00
nasand huregsed bolon huuhdiin angillaar shuune biz dee
Зочин [127.0.0.xxx] 2019-02-28 21:40
Майл.аар явуулж болох болов уу.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-27 11:43
И-мэйл-аар явуулж болохуу?
Зочин [127.0.0.xxx] 2019-03-01 18:01
Харин тмээ
Зочин [127.0.0.xxx] 2019-02-26 16:55
Shudraga shvvgeesei gj hvsch baina.
захиа бичигч [127.0.0.xxx] 2019-02-26 15:21
шүүгчид нь танилдаа хэдэн мөнгө өгөхөөр тохироогүй байгаасай? тогтоож уншихыг хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-25 23:53
Насны ангилал бгаа Юу
Ариунзул [127.0.0.xxx] 2019-02-21 23:41
захидал бичигч эзэн насаа яаж тодорхойлох юм бол

Бидэнтэй нэгдээрэй