Шууд Chart

Зудад нэрвэгдсэн 4000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүлж байна

2024-02-20 14:05:52

Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2023-2024 оны өвөл төмөр болон цагаан зудтай байгаа 19 аймаг, 1 дүүргийн 4000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн тусламж үзүүлж эхэллээ. Тусламж хүргэх ажлын хэсгийн уулзалт 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр цахимаар боллоо.

Хуралд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг, Монголын улаан загалмай ниймгэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга нар оролцов.

Хурлын үеэр 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга нар аймгийн зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, хүмүүнлэгийн тусламжийг малчдад шуурхай хүргэх чиглэл авсан юм.

Эх сурвалж: Монголын улаан загалмай нийгэмлэг


Зудад нэрвэгдсэн 4000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүлж байна  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-20 21:48
Chi yamar hatuu setgeltei ym be chi haana turchihuud malchin humuusiig muulaad baigaa ym be
Зочин [127.0.0.xxx] 2024-02-20 17:18
Хөөе энэ малчид чинь энэ өвөл бараг малаа зараад дууссан үлдсэн хэдхэн нь л хорогдож байгаа мөнгө нь авдранд нь байгаа энэ бол байгалийн зуд 20.хон хувь хариуцлаггүйн зуд нь 80.н хувь шүү хашаа хороо өвс тэжээлээ базаахгүй азанд найдаж найр наадам хэссэний гор нь гарч байгаа юм

Бидэнтэй нэгдээрэй