Шууд Chart

“Монгол Улсын Аудитын чанарын хяналт болон Байгаль орчин, нийгэм, засаглалын үйл ажиллагааг бэхжүүлэх” төсөл хэрэгжиж эхэллээ

2024-03-26 14:40:19

Монгол Улсын Сангийн яамны захиалгаар Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын Аудитын чанарын хяналт болон Байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) үйл ажиллагааг бэхжүүлэх” тогтвортой байдлын тодруулгын суурь зарчмыг тодорхойлох арга зүйгээр хангах төслийн хүрээнд зөвлөх баг 2024 оны 2, 3 дугаар сард Сангийн яам, Монголбанк, Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн институт, Санхүүгийн Зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж мөн аудитын хуулийн этгээдүүд болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзан одоогийн мөрдөгдөж байгаа хууль, журам, практиктай танилцлаа.

Төслийн гүйцэтгэгчээр Англи, Уэльсийн Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт 2024 оныг дуустал ажиллана. Энэ төслийн хүрээнд Сангийн сайдын 2019 оны 60 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтын журам”-ыг шинэчлэн сайжруулах, БОНЗ-ын тогтвортой байдлын тодруулгын суурь зарчмыг тодорхойлох арга зүйн төслийг боловсруулах юм. Мөн аудитын чанарын хяналтыг хэрэгжүүлдэг чанарын хянан шалгагчдыг болон аудитын хуулийн этгээдүүдийг чадавхжуулах сургалтуудыг энэ оны 3 дугаар улиралд зохион байгуулна.

Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам


“Монгол Улсын Аудитын чанарын хяналт болон Байгаль орчин, нийгэм, засаглалын үйл ажиллагааг бэхжүүлэх” төсөл хэрэгжиж эхэллээ   
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй