Шууд Chart

БГД-ийн 14 дүгээр хорооны хоёр байрыг дулаалж, фасадыг шинэчиллээ

2025-12-02 08:57:23

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13б, 13в байрны фасад дулаалгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ.

Тус хорооны 13б байр нь 1979 онд ашиглалтад орсон бөгөөд есөн давхар, 138 өрхтэй. 13в байр нь 1980 онд ашиглалтад орсон, есөн давхар, 144 өрхтэй юм.

Дээрх орон сууцуудын барилгын дулаан алдагдлыг бууруулснаар оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээ буурч, хэрэгтэй газарт тэрхүү илүүдэл цахилгаан, дулаанаа зарцуулах боломж бүрдэж байгаа юм.


БГД-ийн 14 дүгээр хорооны хоёр байрыг дулаалж, фасадыг шинэчиллээ  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй