Шууд Chart

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

2026-01-27 16:06:12

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн баруун урд талд байрлах ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлыг 2024 оны есдүгээр сард эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.

Уг ахуйн үйлчилгээний шинэ төвд хуучин “Урт цагаан”-ы худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нүүж орох юм.

Тус бүтээн байгуулалт нь хоёр блок бүхий зоорьгүй хоёр давхар үйлчилгээний барилга, гадна тохижилт, ногоон байгууламжаас бүрдсэн зохион байгуулалттай. Гадна тохижилтын хүрээнд явган хүний зам, гэрэлтүүлэг, сандал, ногоон байгууламж бүхий зүлэгжүүлэлт, мод суулгах ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж байна. Мөн уг төвийн барилгын нэгдүгээр давхарт нийт 1363 ам метр талбайд 30 ширхэг аж ахуйн нэгжийн үйлчилгээний талбай, гурван орц гарцыг барина. Хоёрдугаар давхарт 1280 ам метр үйлчилгээний талбай, террас, кофе шоп зэргийг төлөвлөж өгсөн. Тусгай хэрэгцээт иргэний болон эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөг давхар бүрд төлөвлөсөн. Нийт талбайн 30 хувийг ногоон байгууламж эзэлнэ. Үүнээс нийтийн хэрэгцээний ногоон байгууламж 18 хувь, хязгаарлагдмал хэрэгцээний болон тусгай зориулалтын ногоон байгууламж 12 хувийг эзлэхээр зураг төсөвт тусгажээ.

Бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг “Ти Эл прожект” ХХК, барилга угсралтын ажлыг “Шилдээд” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй