Шууд Chart

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах талаар сургалт зохион байгууллаа

2026-01-28 14:09:02

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах талаар сургалтыг Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгууллаа.

Уг сургалтад танхимаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон нийслэлийн өмчит байгууллагуудын удирдах 116 албан тушаалтан, цахимаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 500 гаруй албан хаагч хамрагдав.

Сургалтад хамрагдсан албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Баасандэлгэр ХАСХОМ-ийн шинэчилсэн бүрдүүлэлт, холбогдох эрх зүйн орчин, цахим системийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх заалт, Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу сургалтыг зохион байгуулсан юм.  


Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах талаар сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй