Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулах газрын суурин төлөөлөгч Эмрха Устаөмэртэй уулзлаа.
ТИКА хамтын ажиллагааны байгууллага нь манай улсад архивын дижитал шилжилт, техникийн дэмжлэгт чиглэсэн хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байсан.
Нийслэлийн Архивын газраас иргэн, аж ахуйн нэгж байгуулагад лавлагаа, үйлчилгээг олон цэгээс нэг дор, харьяалал харгалзахгүй богино хугацаанд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан суурьт баримтыг цахим тоон хэлбэрт шилжүүлж буй.
Төрийн архивт хадгалагдаж буй лавлагаа, мэдээллийн эрэлт ихтэй цаасан суурьт баримтын 52,5 хувийг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд тус уулзалтаар үлдсэн 48 хувийг богино хугацаанд бүрэн цахимжуулж дуусгах асуудлаар санал солилцлоо.
| Нийслэлийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан суурьт баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ | ||
| Үзсэн: 99 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.