Шууд Chart

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026-01-29 09:21:10

Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна.

Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшдэг байсан тул нийтийн тээврийн орлогыг хянах боломж сул байсан.

Энэ асуудлыг шийдэхийн тулд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмших эрхийг гурав дахин нэмэгдүүлж, улмаар орлогыг хянадаг болсон.

Үр дүнд нь нийтийн тээврийн орлого 2025 оны жилийн эцсийн байдлаар 69.3 хувиар буюу 23.1 тэрбум төгрөгөөр өсөөд байна. 

 


Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө  
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 1 цаг 21 минутын өмнө
Овоо ш дээ. Уг нь их буянтай унаа. Нэг удаа суухдаа 250 төгрөг төлдөг нийтийн тээьэр гэж өөр хаана ч бараг байахгүй байх оо.

Бидэнтэй нэгдээрэй