Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

2017-03-10 06:15:06

Малчид, тээвэрчид, иргэдэд анхааралд:  Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтий аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 03дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгийн нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, говйин аймгуудын нутгаар шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 хэм хүйтэн, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Богдын гол, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн аймгуудын нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.


2017 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна. 11-нд ихэнх нутгаар хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй