Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм дулаан байна

2017-06-28 15:33:07

Малчид, тариаланчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орж, нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилнэ.

2017 оны 06-р сарын 28-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Зарим үед 16-18м/с хүрч ширүүснэ. 31-33 хэм дулаан байна.


2017 оны 06 дугаар сарын 28-ны 20 цагаас 06 дугаар сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.  Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-21 хэм, өдөртөө    33-38 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 33-35 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.


2017 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7 дугаар сарын 1-2-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 20 хэм дулаан байна   
Үзсэн: 1254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй