Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан

2017-07-09 15:34:48

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Говийн бүсийн нутгаар өдөртөө хална.

2017 оны 07-р сарын 09-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт: 26 хэм 20 цагт: 24 хэм дулаан байна.


2017 оны 07 дугаар сарын 09-ний 20 цагаас 07 дугаар сарын 10-ны 20 цаг
 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 23-28 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм өдөртөө 32-37 хэм бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 27-32 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулс болон Сэлэнгийн сав газраар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 22-27 хэм бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 26-31 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө зарим газраар хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-14 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 11-13 хэм өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 27-32 хэм бусад нутгаар шөнөдөө 16-21 гардус, өдөртөө 30-35 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2017 оны 07 дугаар сарын 11-нээс 07 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

11,14-нд баруун аймүуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 20-25 хэм Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө    19-24 хэм өдөртөө 34-39 хэм бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 27-32 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй