Шууд Chart

Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж сэрүүвтэр байна

2017-07-18 11:27:46

Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 17-19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-21-нд нутгийн баруун хэсгээр, 22-23-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 18-23 хэм, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна. 23-нд  нутгийн хойд хагаст сэрүүснэ.



Төвийн аймгуудын нутгаар: Ихэнх хугацаанд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна. 23-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар 17-нд нутгийн хойд хэсгээр, 19, 21-23нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 17-нд бүх нутгаар өдөртөө хална. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 27-32 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 18-19, 22-23 нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 31-36 хэм хүрч хална. 


Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж сэрүүвтэр байна  
Үзсэн: 1445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй