Шууд Chart

“Bohemian rhapsody" уран сайхны кино Азийн кино жагсаалтыг тэргүүлжээ

2019-02-13 11:22:42

Британийн төдийгүй дэлхийн дахинаа алдартай Queen хамтлаг болон тус хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн амьдрал уран бүтээлийн замнал болоод амьдрал уран бүтээлийн тухай өгүүлэх намтарчилсан хөгжимт уран сайхны кино хамгийн их хүлээлт үүсгээд байсан кино жагсаалтыг тэргүүлж байсан. Өнгөрсөн оны 10-р сарын сүүлээс эхлэн дэлхий даяар нээлтээ хийсэн BOHEMIAN RHAPSODY уран сайхны кино Азийн кино жагсаалтыг ашиг орлогоороо тэргүүлж байна. Ялангуяа Өмнөд Солонгос болон Японы кино зах зээлээс ихээхэн ашиг олж байна.

Нийтдээ 55 сая америк долларын өртгөөр бүтсэн уг кино одоогийн байдлаар тус киноны нийт ашиг орлого 743 саяд хүрээд байна. Өмнөд Солонгост л гэхэд 9,4 сая ширхэг тасалбар борлогдож үүнээс 72 сая америк долларын орлого олсон байна. Энэ үзүүлэлтээрээ АНУ-ын дараа 2-р байрт жагсаж байна.

Харин тус кино Японы зах зээлээс 56 америк доллар олсон гэсэн мэдээллийг Вашингтон пост өгч байна. Шинжээчид энэ үзүүлэлтийг тус улсуудад кинотой холбоотой мэдээлэл сонирхолтой баримтууд ихээхэн зохион байгуулагдаж байгаатай ч холбон тайлбарласан байна. Сөүл хотноо Күййн хамтлагийн зурагчин Ричард Юнгийн тус хамтлагийн тухай гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн бол алдарт хамтлагийн дууг даган коверлож дуулдаг Британийн BOHEMIANс хамтлагийн тоглолт ч болсон байна. Мөн тус улсын телевизүүдээр киноны тухай сурталчилгаа болон киноны дуунууд тасралтгүй цацагдаж байна. Харин Японд энэ киног үзсэн хүмүүс маш сайн кино болсныг онцолж нэг нэгэндээ үзэхийг зөвлөж байна. Мөн, уг киног үзэхээр ирсэн үзэгчид дунд Фредди Меркуриг дуурайж адил хувцаслаж ирсэн фенүүд ч байна. Күийн хамтлаг 1975 онд тус улсад анхны гэж хэлж болох тоглолт Токиод маш амжилттай болж хамтлагийнхан маш их урам зориг авч дэлхийн тойрох аялан тоглолтоо эхлүүлсэн гэж үздэг юм.

Киноноос гадна тус киноны дуу болох Фредди меркуригийн зохиосон BOHEMIAN RHAPSODY дуу хамгийн өндөр хандалттай дуугаар тодорсон нь киноны ашиг орлого өсөх кинотойгоо холбогдоод энэхүү дууны хандалт ч өсч байна гэж шүүмжлэгчид харж байна.

Одоогийн байдлаар энэхүү дууны дэлхий даяарх хандалт 1,6 тэрбумыг даваад байгаа юм байна. Уг дуу тухайн 1975 онд анх гарч байхдаа ч дууны жагсаалтыг тэргүүлж байсан юм. Уг киног Холливудын алдарт кино найруулагч Брайн Сингер найруулсан бол киноны гол дүрд РамиМалек тоглосон юм.

Орчуулагч: Х.Бота

 

Нийтэлсэн: Yндэсний телевиз

“Bohemian rhapsody" уран сайхны кино Азийн кино жагсаалтыг тэргүүлжээ  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй