Шууд Chart

Н.Түвшинбаярын олимпын алт, мөнгөн медаль хөндөгдөхгүй гэв

2021-04-07 15:50:08

Жүдо бөхийн шигшээ багийн гишүүн-тамирчин байх үедээ хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Найдангийн Түвшинбаярын “Бээжин-2008” олимпын наадмаас эх орныхоо түүхэнд хүртсэн анхны алтан медаль, “Лондон-2012” наадмаас мөнгөн медалийн болзол хангаж, Монголын түүхэн дэх олимпын анхны хос медальтнаар тодорсон гаргуун амжилтын албан ёсны үнэт баталгаа олимпын алт, мөнгөн медалийг ОУОХ-ноос хураах асуудлыг огт хөндөөгүй, цаашдаа ч хөндөхгүй халдашгүй дархан өв гэдгийг МҮОХ мэдэгдэж байна.

Олимпын медалийг тухайн наадмын үеэр допинг хэрэглэсэн нь батлагдсан, олимпын медалийн тавцанд гарахаас татгалзсан, шагналын ёслолын дараа олимпын медалийн нэр хүндийг гутаан, үзэгчдийн нүдэн дээр спортын дэвжээ, танхимд санаатайгаар орхисон, мөн ёслолын үеэр улс төрийн хориотой плакат өргөж, ухуулга уриа хашгирах зэрэг зохисгүй үйлдэлд бүрмөсөн хураадаг дүрэмтэй билээ.

ОУОХ-ноос Н.Түвшинбаярын олимпын медалийн асуудлаар МҮОХ-нд огт хандаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж, ОУОХ-ны Olympics | Olympic Games, Medals, Results, News | IOC сайтад Монгол Улсын нэрийн өмнөөс түүний хүртсэн мөнхийн гавъяа олимпын алт, мөнгөн медаль нь албан бүртгэлтэй хэвээр буйг уншигч танаа үүгээр толилуулж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Түвшинбаярын олимпын алт, мөнгөн медаль хөндөгдөхгүй гэв  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй