Шууд Chart

Саид Моллаей хүрэл медаль хүртлээ

2021-04-08 09:46:12

Киргизстаны нийслэл Бишкек хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс Иран гаралтай Монгол Улсын иргэн Саид Моллаей хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр энэ барилдаанд Казахстаны бөх Дидар Хамзаг ялсан юм.

Энэ нь түүний хувьд тивийн аваргаас авч буй 4 дэх медаль бөгөөд өмнө нь нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байжээ. Энэ жинд эзэн орны Владимир Золоев түрүүлсэн бол БНСУ-ын Ли Мүн-Жин мөнгө, Узбекистаны залуу од Шарафиддин Болтабоев хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээнийг хоёр өдрийн дараах байдлаар БНСУ гурван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтай тэргүүлж байна.

Саид Моллаей эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Ираны тамирчин Бакер Алзиданеныг ялан улмаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Түүнтэй хэсгийн аваргын төлөө Тажикстаны Акмал Муродов барилдаж, Саид Моллаей ялалт байгуулсан. Ийнхүү мөнгөн медалийн төлөө талбайн эзэн орны бөх Владимир Золоевтой барилдаж, харамсалтайгаар ялагдав.

Манай улсын бусад тамирчин Гүржид бэлтгэл хийж байх үедээ “Covid-19”-ийн халдвар авснаар дээрх тэмцээнд багаараа оролцох боломжгүй болсон юм.

Харин Саид Моллаей Израил улсад бэлтгэл хийн, Бишкекийг зорьсон бөгөөд халдвар авсан Монголын жүдогийн шигшээ багтай Гүрж улсад хамт бэлтгэл хийгээгүй аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Саид Моллаей хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй