Шууд Chart

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

2021-10-16 06:59:02

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлын эхэнд нийслэл хотод 2021 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, үр дүнд хяналт шалгалт хийсэн тухай Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан.

Хотын дарга танилцуулгыг сонсоод, хяналт, шалгалт хийгээд өнгөрөх биш, хариуцлагын тогтолцоог бий болгож, авах арга хэмжээг тодорхой болгох хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Мөн Ажлын хэсгийг шаардлага хангах хэмжээнд ажиллаагүй байна гэж үзэж, тус асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, дахин оруулж ирэхийг үүрэг болгосон байна. 


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй