
“Ханжоу 2022” Азийн Наадмын бадминтоны төрөл өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 23 орны 246 тамирчин оролцож буй. БНХАУ, БНСУ, Япон, Хятадын Тайпэй, Хонконг Хятад, Индонез, Тайландын баг бүрэн бүрэлдэхүүнээр буюу 20 тамирчинтай оролцож байгаа юм. Харин Монголын шигшээ баг 13 тамирчинтай Ханжоуд иржээ.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр өрсөлдлөө. Эрэгтэй баг Балбын багтай оноолт таарч, 1:3-аар дийлдлээ. Манай багаас Э.Сумъяасүрэн Балбын Бишну Катувалыг 23:21, 22:24, 21:17-гоор ялсан юм.
Харин эмэгтэй баг Энэтхэгийн шигшээ багтай таарч, 0:3-аар хожигдсон аж.
Багийн дүн ирэх сарын 1-нд дуусна. Харин ганцаарчилсан, хос болон холимог хос төрөл 10 сарын 2-нд эхлэх хуваарьтай.
Эх сурвалж: МҮОХ
Бадминтончид тэмцээнээ эхлүүллээ | ||
Үзсэн: 592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.