Шууд Chart

М.Нандин-Эрдэнэ аваргын төлөө барилдана

2025-07-25 15:57:03

"Улаанбаатар-2025" жүдо бөхийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Нандин-Эрдэнэ аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.
 
Тэрбээр хагас шигшээд залуучуудын ДАШТ болон Мастерс тэмцээний хошой хүрэл медальт Францын Астрид Гнетог нэмэлт цагт буулгаж авсан юм.
 
Ингэснээр М.Нандин-Эрдэнэ IJF-ийн цуврал тэмцээнээс анхны медалиа авах нь тодорхой болж байна.
 
Тэрбээр аваргын төлөө Японы Кокоро Фүжиширотой барилдана гэж Монголын Жүдо бөхийн Холбооноос мэдээллээ.  
 

М.Нандин-Эрдэнэ аваргын төлөө барилдана  
Үзсэн: 415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй