Шууд Chart

Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа

2025-07-27 14:28:55

Улаанбаатарын Их дуулгын эрэгтэйчүүдийн +100 кг-ын дунд шөвөгт Монголын хоёр бөх тааран барилдлаа. “Хилчин” спорт хороо, “Нью Ариг Ус” компанийн тамирчин, энэ жилийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, өнгөрсөн жилийн Улаанбаатарын Их дуулгын аварга Б.Гончигсүрэн "Хүч" спорт хороо, МИАТ компанийн тамирчин О.Цэцэнцэнгэлийг торгуулиар ялж, хагас шигшээд шалгараад байна.

Одоо тэрбээр Европын нээлттэй тэмцээний хүрэл медальт Японы Дайго Кагаватай барилдана. Япон бөх эхний тойрогт дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамцыг нэмэлт цагт тохох мэхээр цэвэр ялсан юм.

О.Цэцэнцэнгэлийн хувьд дагах барилдааныг IJF-ийн нэр дээр барилдаж буй орос бөх, өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Денис Бачаевийн эсрэг хийнэ.


Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа  
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй