
НЗДТГ-ын дарга Д.Амгалан Хүннү хотын төлөвлөлтийн асуудлаар БНСУ-ын “Хан А хотын судалгааны хүрээлэн”-гийн захирал Тэ Кёнжин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын Бүсийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Хүннү хотын төлөвлөлтийн талаар санал солилцлоо.
Уг төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын техник туслалцааны хүрээнд 2024 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн хүн ам, эдийн засгийн ачааллыг бууруулах, орон нутгийн төвлөрлийг дэмжих, стратегийн хот төлөвлөлт, зам тээвэр болон газар ашиглалтыг сайжруулах зорилгоор дагуул хотын төлөвлөлт хийх талаар өнөөдөр талууд санал солилцсон юм. Тухайлбал, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах үүднээс төрийн байгууллагыг нүүлгэн шилжүүлэх, боломжит байршлыг хөгжүүлэх, стратегийг боловсруулах, хот байгуулалтын чиглэлээр төрийн албан хаагчдыг сургах талаар хэлэлцлээ.
Хүннү хотын төлөвлөлтийн талаар БНСУ-ын талтай санал солилцлоо | ||
Үзсэн: 201 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.