Шууд Chart

89 дүгээр цэцэрлэгийн засварын ажил дууслаа

2025-12-22 16:16:23

Суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хийж байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 89 дүгээр цэцэрлэгийн 2828.45 м.кв талбай бүхий гадна фасад засвар болон дотор цахилгааны ажлыг хийж дууссан бөгөөд улсын комисс хүлээн авлаа.

Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Шайнинг хаус" ХХК болон "Вольт Ампер" ХХК-иудын түншлэл хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


89 дүгээр цэцэрлэгийн засварын ажил дууслаа  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй