Шууд Chart

Энэ онд нийслэлд 16.3 км борооны ус зайлуулах шугам угсарлаа

2025-12-25 16:08:37

Энэ онд нийслэлийн хэмжээнд 11 байршилд 16.3 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарч, 2022 оноос он дамжин хэрэгжиж байсан 1.8 км үерийн даланг барьж ашиглалтад орууллаа.

Мөн Шархад орчимд 2.1 км хөрсний усны шугам угсарч, ажлын явц 40 хувьтай байна.

Насжилт хэтэрсэн төвийн хэсгийн хөрсний усны шугам буюу 100 айлын гүүрнээс урагш “Ривер гарден” хотхоны хажуугаар Туул голтой холбогдох хэсэгт 2 км урт хөрсний усны шугамыг шинэчилж дууслаа.

Сэлбэ гол орчимд хойд зуслангийн бүсийг үерийн эрсдэлээс сэргийлэх, хуурайшилт, тоосжилтыг багасгах байгаль орчинд чухал нөлөөтэй 1.3 сая шоо метр ус хуримтлуулах таван шатлалт усан сангийн ажлыг энэ онд эхлүүллээ.

Энэ хүрээнд ухлагийн ажил өвлийн улиралд хийгдэж байна.

2026 онд 12 байршилд 10 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарна. Түүнчлэн 2023 онд үер болсон Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд үерийн далан барих ажлыг ирэх онд эхлүүлнэ.

Улаанбаатар хотын 1260 гаруй км хатуу хучилттай авто замын ердөө 23.6 хувь нь буюу 300 км авто зам борооны ус зайлуулах шугамтай.

Тиймээс борооны ус зайлуулах шугам хоолойг шинээр угсрах, засварлах, лаг хагшаасыг цэвэрлэхэд анхаарч ажиллаж байна.


Энэ онд нийслэлд 16.3 км борооны ус зайлуулах шугам угсарлаа  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй