Шууд Chart

2025 онд анхны “20 минутын хот” Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025-12-26 11:44:41

Нийслэлд 3, 4 дүгээр хороололтой зүйрлэхээр хэмжээний том бүтээн байгуулалт эхэлсэн нь Сэлбэ хот төсөл.

Уг төсөл Засгийн газрын “20 минутын хот” үзэл баримтлалын анхны хот болж, гэр хорооллыг орон сууцжуулах, улмаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрах орчинд олон талт ач холбогдолтой.

Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг 1.6 жилд хийж, 1876 айлын газрыг чөлөөлсөн. Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8575 айлын орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.

Энэ оны гуравдугаар сард эхний ээлжийн 3818 айлын орон сууц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж, тавдугаар сарын 29-нд бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Мөн есдүгээр сард дараагийн ээлжийн 67 блок орон сууц барих ажил эхэлсэн. Хүйтний улиралд ч барилгын ажлыг явуулж болдог битүүмжлэх технологийг ашиглаж, төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлснээр багцуудын бэлтгэл ажил 99 хүртэлх хувийн биелэлттэй байна. Нийт 113 блокоос 82 блокийн суурийн ажлыг эхлүүлсэн. Зоорийн давхар болон нэг, хоёрдугаар давхрын арматур угсрах ажлыг хэсэгчлэн гүйцэтгэж байна.

Сэлбэ хот төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна. Мөн нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, төрийн үйлчилгээ, спорт цогцолбор, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг барина.

Сэлбэ хот төслийн ач холбогдол:

  • Нийт 15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгасан.
  • Сэлбэ хотод 45-50 мянган оршин суугч амьдрах тул бизнесүүдийг дэмжиж, ажлын байр нэмэгдэнэ.
  • Орон сууц бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх филтер суурилуулна.
  • Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 22 хувиар, авто замын түгжрэлийг 36.3 хувиар бууруулна.


2025 онд анхны “20 минутын хот” Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй