“Нийслэлийн Төр захиргааны авто бааз” УТҮГ-ын 2025 оны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Хурлын үеэр ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, байгууллагын цаашдын ажиллах чиглэл, төлөвлөгөөг батлах тухайд санал солилцлоо.
Мөн энэ онд үйлчилгээний салбарт тогтвор суурьшилтай ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдыг шагналаа.
Энэ үеэр нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ “Манай байгууллага гурван хэлтэс, 105 албан хаагч, ажилтантай. Өнөөдрийн хурлаар 2025 оны амжилт, хэмнэлт, алдаа дутагдал, сайжруулах асуудлуудыг хэлэлцлээ. Мөн үйл ажиллагааг цаашид сайжруулах зорилгоор жолоочдынхоо тулгарч буй асуудлаар саналыг нь сонслоо. Ирэх жилүүдэд эдгээр саналыг сайжруулан ажиллана” гэв.









| “Нийслэлийн Төр захиргааны авто бааз” УТҮГ-ын тайлангийн хурал боллоо | ||
| Үзсэн: 119 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.