Шууд Chart

Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг Улсын комисс хүлээн авлаа

2025-12-31 09:29:33

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Тус цэцэрлэгийн барилга нь зоорьтой хоёр давхар, 47.7х21х2 метр хэмжээтэй, нийт 2500 м.кв талбай бүхий барилга юм.

Цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгааг барьж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажлыг гүйцэтгэлээ.

Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна гэрэлтүүлэг, авто зогсоол, биеийн тамирын талбай, ногоон байгууламж хийж гүйцэтгэв.

Тус бүтээн байгуулалтыг "Эй Ди Констракшн ХХК" гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 


Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг Улсын комисс хүлээн авлаа  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй