Энэ онд Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Сэлбэ хот, Баянхошуу хот, Ханын материал орон сууцжуулах төслүүдийн бүтээн байгуулалтыг амжилттай эхлүүллээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материалд нийт 12.6 га талбайд эхний ээлжийн 1800 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 213 нэгж талбарыг чөлөөлөхөөс 209 нэгж талбарыг бүрэн чөлөөлж, ажлын явц 98 хувьтай байна. Төсөлд хамтран ажиллах гэрээг “Материал импекс” ХХК-тай байгуулж, 10 дугаар сарын 24-ний өдөр шавь тавьсан. 12 дугаар сарын байдлаар инженер геологи, хээрийн судалгаа, өрөмдлөгийн ажил хийгдэж дууссан. Ханын материал орон сууцжуулах төслийн явцад хоёр ээлжээр нийт 3000 айлын орон сууц барих юм.
Түүнчлэн Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр ногоон орон сууц барьж байна. Тодруулбал, Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барихаар үе шаттай ажлыг эхлүүллээ. Ийнхүү энэ онд Баянхошуу, Шархад орчимд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа. Ногоон орон сууцыг барьснаар гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээг нэвтрүүлж, эрчим хүчний ухаалаг хэрэглээ, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болгохыг зорьж буй. Мөн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд 2007 айлын орон сууцны хорооллыг барьж байна.
Энэ онд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган, барилгажуулах төслийг дараах байршлуудад хэрэгжүүлж байгаа юм.
- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармаг орчимд,
- Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ХАА-27 дугаар байрыг буулган, барилгажуулах төсөл,
- Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байруудыг буулган, барилгажуулах төсөл,
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 34, 35 дугаар байруудыг буулган, барилгажуулах төсөл
- Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 3-20 дугаар байрыг буулган, барилгажуулах төслийг гүйцэтгэж байна.
| Шархад, Баянхошуунд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа | ||
| Үзсэн: 104 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.