Шууд Chart

Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална

2026-01-09 17:13:29

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэдэг.

Энэ хүрээнд өнгөрсөн оны зургаадугаар сараас нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, шалгаруулалтад оролцсон 15 ААН-ээс ес нь шалгарч, нөөцийн мах бэлтгэж байна.

Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг 410 цэгээр худалдаална.

Үнийн хувьд үхрийн махыг 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулах юм.

Энэ жил нийт 5000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна. Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд нийслэлийн 18 байршилд зохион байгуулах юм. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, нэгдүгээр сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хоёр удаагийн шалгалтыг хийж байна.


Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй