Шууд Chart

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна

2026-01-27 15:20:04

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд нийт 10 га талбайд байгуулахаар төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар  төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажлын явц 71 хувьтай үргэлжилж байна. Мөн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг авахаар материал бүрдүүлж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үе шаттай хэрэгжиж байгаа юм.

Төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт шийдэлд тулгуурласан хог боловсруулах, эрчим хүч үйлдвэрлэх цогц системийг нэвтрүүлнэ. Ингэснээр хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах бодит нөхцөл бүрдэх юм. Тодруулбал, тус үйлдвэр нь өдөрт 1500 тонн хүртэл хог хаягдлыг шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолсон байна. Энэ нь ойролцоогоор 2333 өрхийг цахилгаанаар найдвартай хангах боломжийг бүрдүүлж буй.

Байгаль орчны хувьд уг төсөл нь төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн шүүрэлт, нэвчилт, бохирдлын хяналтын системийг шинэчлэх, байгаль орчны аюулгүй байдлыг хангана. Үйлдвэр ашиглалтад орсноор хөрс, агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарал мэдэгдэхүйц буурч, нийт 2333 яндан болон нүхэн жорлонг устгасантай тэнцэхүйц эерэг нөлөө үзүүлэх тооцоолол гарсан. 


“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй