
Малчид, тариаланч, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа зарим газраар, 23-24-нд ихэнх нутгаар бороо, уулаараа хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
2016 оны наймдугаар сарын 21-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 17 цагт 25 хэм, 20 цагт 20 хэм дулаан байна.
2016 оны наймдугаар сарын 21-ний 21 цагаас наймдугаар сарын 22-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2016 оны наймдугаар сарын 23-наас наймдугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд ихэнх нутгаар, 24-25-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 23-нд ихэнх нутгаар, 24-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 23-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан | ||
Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.