Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

2016-09-15 09:07:33

Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 16,17-нд Газар тариалангийн бүс нутгаар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.


2016 оны есдүгээр сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэл: нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. 17-19 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 16-наас есдүгээр сарын 20-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн төв хэсгээр бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орно. Салхи 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 

 

 

 


Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй