Шууд Chart

ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хурал болж байна

2017-08-28 16:58:20

Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ)-ны эрдэм шинжилгээний их хурал Тайпэй хотын их сургуулийн байранд энэ сарын 27-30-ны өдрүүдэд үргэлжлэх юм. ОУОСХ-ны энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал оюутны спортын хөгжлийн чиг хандлага сэдвийн дор зохиогдож байна. Энэ хуралд 50 гаруй орны 300 орчим эрдэмтэн, судлаачид оролцож, нийтдээ 200 гаруй илтгэл, эрдэм шинжилгээний ажлыг тайлагнан танилцуулах юм. Монгол улсаас ҮБТДС-ийн захирал, доктор, профессор Л.Алтанцэцэг энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцож байна. Хурлын үеэр оюутан тамирдчид спортоор хичээлэж байгаа ид үед нь хэрхэн хичээл сургуулийг нь орхигдуулалгүй эрдмийн боловсролыг олгох, мөн их дээд сургуулиа төгссөнийхөө дараа буюу оюутан тамирчин биш болсоныхоо дараа хэрхэн цаашдын карьераа үргэлжлүүлэх вэ зэрэг олон асуудлыг хөндөн хэлэлцэж байна. Түүнчлэн энэ хурлын үеэр яригдаж, хэлэлцэж буй гол зүйл нь допингийн сэдвийг тойрсон асуудлууд юм. ОУОСХ-ны эрдэм шинжилгээний хурал нь жил бүр буюу өвөл, зуны спортын универсиад наадмын үеэр тогтмол зохион байгуулагддаг уламжлалтай.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хурал болж байна  
Үзсэн: 1475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй