Шууд Chart

Боксын ДАШТ өндөрлөлөө

2017-09-04 07:08:17

2017 оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ ХБНГУ-ын Гамбург хотноо амижлтай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 8-р сарын 25-наас энэ сарын 2-ны өдрүүдэд үргэлжилсэн дэлхийн аваргын тэмцээнд 5 тивээс эрхээ аван шалгарсан 280 тамирчин өрсөлдөж, 10 жинд алт мөнгө хүрэл медалийн эзэд тодорсон юм.

Олон улсын боксын холбооны 19 дэх удаагийн ДАШТ-д энэ жил дэлхийн 85 орноос баг тамирчид хүрэлцэн ирсэнээс 20 орны тамирчид медаль хүртжээ. Тэдгээрээс Куба улсын тамирчид дэлхийн аваргын 10 жингийн 7-д нь аваргын төлөө шалгаран өрсөлдөж 5 алт, 2 мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтаар тэргүүн байрт шалгарсан бол Узбекстан, Казакстаны боксччид 6, 6 медаль хүртсэн амжилтаар удаах байруудад шалгарчээ. Монгол улсаас энэ удаагийн дэлхийн аваргад өнгөрсөн 5-р сард Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат, мөнгөн медаль  хүртсэн ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар өрсөлдсөн юм. тэднээс "Рио-2016" зуны олимпийн наадмын хүрэл медальт, Ази тивийн болон Азийн наадмын аварга, МУГТ Доржнямбуугийн Отгондалай энэ жилийн дэлхийн аваргын  60 кг-н жинд эх орноо төлөөлөн өрсөлдөж, хүрэл медаль хүртсэнээр 29 насандаа олимп, дэлхийн хос медальтан боллоо. Манай улсын бусад 3 тамирчин ОУХМ Б.Түвшинбат, Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нарын хувьд энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнийг шилдэг 8-д шалгарсан амижлттайгаар өндөрлүүлсэн юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Боксын ДАШТ өндөрлөлөө  
Үзсэн: 1837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй