
Мэргэжлийн талбайн теннисний 4 их дуулга тэмцээний нэг Америкийн нээлттэй тэмцээн 8 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний 4-р тойргийн тоглолтууд болж, шөвгийн 8-д өрсөлдөх тамирчид тодорч эхэллээ. ОХУ-ын алдарт тамирчин Мариа Шарапова, Латвийн Анастасия Севастова нар "Их дуулга" тэмцээний шилдэг 8-д шалгарах эрхийн төлөө учраа тааран тоглолоо. Энэ оны 4 дэх их дуулга тэмцээний 4-р тойрогт учраа таарсан 2 тамирчны тоглолт 5-7, 6-4, 6-2-ын харьцаатай Анастасия Севастовагийн ялалтаар өндөрлөжээ. Өнгөрсөн 4-р сарын 28-ны өдөр эргэн талбайдаа гарсан Мариа Шараповагийн хувьд одоогоор дэлхийн чансааны 146-р байрт бичигдэж байна. Өдгөө 30 настай алдарт тамирчин Америкийн "Их дуулга" тэмцээнд одоогооос 11 жилийн өмнө буюу 2006 онд аваргын цомыг хүртэж байсан билээ. Энэ цаг үед өөрийн карьерийн оргил амжилтаа үзүүлж байгаа тамирчин Анастасия Севастовагийн хувьд сүүлийн 2 жил дараалан Америкийн их дуулга тэмцээний шөвгийн 8-д өрсөлдөх эрхээ авлаа. 27 настай Анастасия Севастова одоогоор дэлхийн чансааны 16-р байрт эрэмбэлэгдэж байна.
Мариа Шарапова шөвгийн 16-д хожигдлоо | ||
Үзсэн: 1415 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.