Шууд Chart

Венус Уиллиамс шилдэг 8-д өрсөлдөнө

2017-09-05 10:04:00

Тэртээ 1881 оноос эхлэлтэй мэргэжлийн талбайн теннисний хамгийн нэр хүнд бүхий томоохон тэмцээнүүдийн нэг Америкийн нээлттэй тэмцээн энэ жил 50 сая 400 мянган америк долларын шагналын сантайгаар зохион байгуулагдаж байна. АНУ-ын Нью-Иорк хотноо 8 дахь өдрөө үргэлжилж байгаа "Их дуулга" тэмцээний шөвгийн 16-н тоглолтод АНУ-ын алдарт тамирчин Венус Уиллиамс, Испанийн Карла Суарес-Наварро нар учраа таарсан нь энэ шатны хамгийн хүнд учраануудын нэг байсан. Америкийн "Их дуулга" тэмцээнд 2000, 2001 онд дараалан түрүүлж байсан өдгөөө 37 настай Венус Уиллиамс энэ удаад 6-3, 3-6, 6-1-ын харьцаатай 3 үеийн тоглолтод өрсөлдөгчөө хожиж, тэмцээний шилдэг 8-д шалгарлаа. Дэлхийн чансааны 9-р байрт бичигдэж байгаа Венус Уиллиамс дараагийн шатанд Испанийн Гарбинье Мүгүрүза, Чехийн петра Квитова нарын хожсонтой нь тоглох юм. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Венус Уиллиамс шилдэг 8-д өрсөлдөнө  
Үзсэн: 1859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй