
Жүдо бөхийн ДАШТ-д 126 орны 731 тамирчин хүрсэн ирсэнээс багийн тэмцээнд 21 орны 126 шилдэг жүдоч өрсөлдлөө. Улс бүрээс эрэгтэй 3, эмэгтэй 3 тамирчин 57 кг, +-70 кг, 73 кг, +- 90 кг-н жингүүдэд барилдсан. Японы шигшээ баг энэ өдөр тэмцээний А хэсэгт Украйн, Германы шигшээ багуудын хожиж, хагас шигшээ барилдаандаа БНСУ-ын шигшээ багийг 5:1-н харьцаатай хожсоноор аваргын алтан медалийн төлөө Бразилийн багтай өрсөлдсөн. Шигшээ барилдаанд Японы хүчирхэг баг 6:0-ийн харьцаатай Бразилийн багийн хожиж, дэлхийн аварга багаар тодорч, Бризилийн баг мөнгөн медаль хүртжээ. Хүрэл медалийг БНСУ, Францын багууд хүртсэн байна. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид тэмцээний "А" хэсэгт багтаж, эхний тойрогтой хийлсэн ч 2-р тойрогтойй Германы багт хожигдсон юм.
Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид 2017 оны дэлхийн аваргаас нийтдээ 6 медаль хүртсэн. Эрэгтэйчүүдийн 60 кг-н жинд Ганбатын Болдбаатар хүрэл медаль, 73 кг-н жинд ганбаатарын Одбаяр хүрэл медаль, +100 кг-н жинд Монгол улсын хөдөлмбөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр хүрэл медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 63 кг-н жинд Балдоржийн Мөнгөнчимэг хүрэл медаль, 48 кг-н жинд МУГТ Мөнхбатын Уранцэцэг мөнгөн медаль, 57 кг-н жинд МУГТ Доржсүрэнгийн Сумья алтан медаль хүртсэн билээ. Ийнхүү монголын жүдочид ДАШТ-д багийн дүнгээр 3-р байрт шалгарсан амжилттай тэмцээнээ дуусгалаа.
Жүдо бөхийн ДАШТ ийнхүү эрэгтэй, эмэгтэй 6, 6 жинд аваргаа тодруулахын зэрэгцээ анх удаа холимог багийн төрлөөр багийн тэмцээнийг зохион байгууллаа. 1 сая төгрөгийн шагналын сантай ДАШТ-ээс нийтдээ 13 багц медалийн эзэд тодорсон юм.
Жүдо бөхийн ДАШТ өндөрлөлөө | ||
Үзсэн: 1960 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.