
72 дахь удаагийн “Вуэльта Испани” уралдаан өнгөрсөн 8-р сарын 19-нд эхэлсэн. Мэргэжлийн дугуйн спортын "Гранд-Тур" ангиллын 3 тэмцээний нэг “Вуэльта Испани”-д өрсөлдөж байгаа тамирчид нийтдээ 3.324 км үргэлжлэх замд 37 гарааны уралдаан хийх юм. Энэ өдрийн гараа Испанийн Алкала Реалаас Сиерра Невада хүртэл 129.4 км үргэлжилж ялагчаа тодруулсан байна. Энэ өдрийн уралдаанд алдарт "Астана" багийн Колумб тамирчин Мигүел Ангел Лопес 3 цаг 34 минут 51 секундын хугацаанд замаа дуусгаж, тэргүүн байрт барианы зурвасыг давжээ.
2-р байрт тэргүүлэгчээс 36 секундээр хоцорсон ОХУ-ын тамирчин Илнур Закарин шалгарсан. Түүний хувьд нийт цагийн амжилтаар 3-р байрт бичигдэж байгаа юм. Өнөөдрйин гарааны 3-р байрт Нидерландын дугуйчин Вилсо Келдермэн барианд оржээ. Харин нийлбэр дүнгээр уралдааныг тэргүүлж байгаа Их Британийн алдарт дугуйчин Кристофер Фрүүм 5-р байрт замаа дуусгасан байна. Аваргаа хамгаалан уралдаж байгаа “Скай” багийн Крис Прүүмийн хувьд өнгсөрөн онд “Тур де Франц”, “Вуэльта Испани” гэсэн “Гранд Тур” ангиллын 2 томоохон тэмцээнд түрүүлээд байгаа юм. “Вуэльта Испани” уралдааны дараагийн буюу 16 дахь гараа энэ сарын 6-нд болно.
“Вуэльта Испани” уралдааны 15 дахь гараа боллоо | ||
Үзсэн: 1364 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.