Шууд Chart

Крис Фрүүм "Вуэльта Испани"-д түрүүллээ

2017-09-11 18:53:42

Мэргэжлийн дугуйчдын чадал чансааг сорьдог Испанийн олон өдрийн дугуйн уралдаан "Вуэльта Испани" олон өдрийн гарааны уралдааны төгсгөлийн гараа болж, энэ жилийн аваргаа тодрууллаа. 72 дахь жилдээ зохиогдсон Испанийн олон өдрийн уралдааны анхны гараа 8-р сарын 19-ны өдөр эхэлсэн юм.

Мэргэжлийн дугуйчдын дунд жил бүр зохион байгуулагддаг "Гранд тур" агиллын 3 томоохон тэмцээний нэг Испаны олон өдрийн дугуйн уралдаанд өнгөрсөн жил Колумбын дугуйчин Наиро Күинтэна ялагчаар тодорч байсан бол энэ жил Кени улсаас гаралтай Их Британы дугуйчин Кристофер (Крис) Фрүүм нийт 21 гарааны дараах нийлбэр дүнгээр бусдыгаа тэргүүллээ. Францын Ним хотоос гараагаа эхэлсэн уг уралдаан нь Андоррагаар дайран өнгөрч Испаны Мадрид хотод өндөрлөсөн. Энэ бүх хугацаанд дугуйчид 3315 гаруй км замыг туулсанаас нийлбэр дүнгээр 82 цаг  30 минут  02 секундын амжилтаар "Sky" багийн дугуйчин Крис Фрүүм тэргүүлэгч болжээ. Крис Фрүүмын хувьд энэ оны тэмцээний сүүлийн буюу 21 дэх гараанд 11-р байрт барианд орсон бол "Quick-Step Floors" багийн дугуйчин Маттео Трентин Арройомолиносоос Мадрид хүртэлх замыг хамгийн богино хугацаанд туулж төгсөглийн гарааны ялагч болсон байна. Тэрээр 117,6 км замыг 3 цаг 06,25 секундэнд туулсан бол ялагчтай ижил хугацаанд Францын 23 настай дугуйчин Лорренцо Манзан барианд орж удаах байрыг эзэлжээ.

Энэ жилийн "Вуэльта Испани" олон өдрийн уралдаанд  22 багийн 198 дугуйчин оролцосноос 158 нь нийт замаа амжиллтай дуусгалаа. Энэ жилийн ялагч Крис Фрүүмийн хувьд 3 дахь гараанаас эхлэн нийлбэр дүнгээр тэргүүлэгчийн жагсаалтыг өнгөлж байсан бол Италийн 2 удаагийн аварга "Халим" хочит Винсе́нцо Ни́бали нийлбэр оноогоор удаалсан байна. Түүний хүчин зүтгэж буй Бахрейны мэргэжлийн дугуйчдын "Merida" клуб нь өнгөрсөн жил үүсгэн байгуулагдсан бөгөөд Бахрейны хун тайж Нассер бен Хамед аль-Халифын санаачлагаар үүсгэн байгуулагдсан юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Крис Фрүүм "Вуэльта Испани"-д түрүүллээ  
Үзсэн: 1239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй